хичээлүүд : ТӨВ БАНКНЫ УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ: ТӨВ БАНКНААС АРИЛЖААНЫ БАНКИНД ТАВИХ ХЯНАЛТ


 Хяналт шалгалтын зохион байгуулалт

Төв (Монгол) банк нь банкны системийн тогтвортой байдлыг хянахын тулд банкуудын үйл ажиллагааг хянан шалгаж ,Банкны тухай хууль болон бусад холбогдох эрх зүйн актуудын хүрээнд шаардлагатай арга хэмжээг авч явуулна. Банкны системийн хөгжлийн түүхийн туршид хяналт шалгалт хийгдсээр ирсэн билээ. Орчин үед хяналт шалгалтын ажилд нилээд шинэлэг байдлаар хандах боллоо. Урьд баримтан дээр суурилсан болж өнгөрсөн ажил гүйлгээг шалгаж дүгнэдэг баримтын шалгалт зонхилж байлаа. Өнөөдөр эрсдэлд үндэслэсэн хяналт шалгалттай хослон гүйцэтгэх болов. Өөрөөр хэлбэл өнөөдрийн байдал үр дүнгээс үндэслэн ирээдүйн учирч болох эрсдлийг урьдчилан харахад чигэлсэн хяналт шалгалтын аргад шилжиж байна. Хяналт шалгалтанд Олон улсын стандартын нэвтрүүлж үр өгөөжийг дээшлүүлэхэд Монгол банк ихээхэн анхаарал хандуулж ирсэн юм. Дэлхий даяаршихын хирээр олон улсын хэмжээний стандартчлал зайлшгүй болж байна. Санхүүгийн аливаа харилцаа хил хязгаар цаг хугацааны ялгаваргүйгээр дэлхийг хамарсан сүлжээгээр дамжин 10 секундын дотор гүйцэтгэгддэг боллоо.Иймд орон тус бүрийн санхүүгийн байгууллагуудын хоорондын харилцаа өргөжин бие биеэ танин мэдэх нэгдсэн нэг хэлээр ойлголцох шаардлага хурцаар тавигдаж байна. Аль ч орон банкуудын үйл ажиллагаа хатуу хяналттай явагддаг бөгөөд мэдээллий хувьд стандартчилагдсан байхаас гадна түүнийг шалгаж дүгнэлт гаргах ,үнэлгээ өгөх зарчим ажилбар стандартчилагдсан баймааж бие биеэ улам сайн үнэн зөв ойлгох болно.Энэ зайлшгүй шаардлагуудыг мэдрэн Олон улсын төлбөр тооцооны банкны гишүүн орнууд болох Б10-ын санаачлагаар “Базелийн хяналт шалгалтын үр ашигтай хяналт шалгалтын 25 зарчим “хэмжээх бичиг баримтыг 1987 онд боловсруулан гаргасан бөгөөд одоо дэлхийн маш олон оронд мөрдөгдөж байна.Монгол банк 1997 оноос мөрдөж эхлэсэн юм.Энэ баримтын агуулга нь банкны үйл ажиллагаа санхүүгийн байдалд хийх шалгалтыг үр өгөөжтэй болгоход харгалзан үзвэл зохих асуудлуудыг 7 бүлэг болгож томьёолсон байна.

1-р бүлэг. Хяналт шалгалтанд тавигдах урьдчилсан шаардлага

Үр дүнтэй шалгалт явуулахын тулд энэ ажлыг гүйцэтгэдэг байгууллага зохион байгуулагдсан байна.

v Харьцангуй биеэ даасан ,хараат бус ,үйл ажиллагаа явуулахад хүрэлцэхүйц хөрөнгөтэй

v Эрх үүрэг ,хариуцлага нь тодорхой

v Эрх зүйн хамгаалалт бүрдсэн

v Үйл ажиллагаа явуулах нарийн дэг журамтай байх

v Мэдээлэл нь нууц байна.

2-Бүлэг .Банкны зөвшөөрөл бүтэц

Банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох ,өөрчлөн байгуулахад хяналт тавих,үүний тулд дүрмийн сан бүрдүүлэх ,үр өгөөжтэй ажиллах нөхцөр боломжийн талаар тавигдах шаардлагуудыг урьдчилан тогтоож өгөх ,хувьцааны их хэмжээний багцыг бусдад шилжүүлэх ,нэг банк нөгөө банкаа худалдаж авах зэрэг ажилбараас болж шударга бус өрсөлдөөн бий болгохоос сэргийлэхэд чиглэсэн шалгуур үзүүлэлт тогтоосон байх.

3-Бүлэг.Зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүд түүнд тавигдах шаардлага

v Өөрийн хөрөнгийн хүртээмж (Базелийн өөрийн хөрөнгийн тухай хэлэлцээрт заасан хэмээнээс багагүй байх )

v Зээл хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд хяналт чиглэгдэнэ.

v Зээлийн төвлөрлийг зохицуулж эрдлээс хамгаалах шалгуур

v Зээлийн төвлөрлийг зохицуулж эрсдлээс хамгаалах шалгуур

v Хоорондоо холбоотой этгээдээс учрах эрсдлийг багасгах шалгуур үзүүлэлтүүд

v Гадаад харилцаатай холбогдсон ажилбарыг зохицуулах журам мөрдөх ,ханшийн эрсдлийг даах чадвартай байхыг шаардана.

v Дотоод хяналтын албатай эсэх түүний үйл ажилгааны журам ,шалгалтын үр дүнг хянах боломжтой байх

v Харилцагчаа “сайн тань ”зарчмыг хэрэгжүүлэхэд чиглэсэн дүрэм журам байгаа эсэхийг (аль болох гэмт этгээдэд ашиглуулахгүй байх нөхцөлийг хангасан )

4-Бүлэг.Банкны байнгын хяналт шалгалтын арга

Шалгалтын арга,хүрээг тодорхойлсон

5-Бүлэг.Мэдээлэлд тавих шаардлага

Үнэн зөв мэдээлэл авах үүднээс нягтлан бодох бүртгэл нь стандартын дагуу хийгдэж байгаа эсэх тайлангаа нийтэд зориулан хэвлүүлж байгаа эсэхийг хянах

6-Бүлэг. Хяналт шалгагчийн эрх мэдэл

Арга хэмжээ авах эрх мэдэл,банкны зөвшөөрлийг цуцлах ,цуцлах санал гаргах эрхтэй байх

7-Бүлэг.Банкны үйл ажиллагааг Олон улсын хэмжээнд эрхлэх

v Зөвшөөрөл (Гадаадын зохих этгээдээс ) авсан байдал

v Хяналт шалгах, мэдээлэл солилцох

Эдгээр зарчимууд Монгол банкнаас боловсруулан гаргасан холбогдох эрх зүйн баримт бичгүүдэд тусгалаа олсон байна. Өндөр хөгжилтэй банк санхүүгийн зйл ажиллагааны урт хугацааны дадлага туршилгатай дэлхийн тэргүүлэх улс орнуудын банкируудын санаачлага ажиллагаагаар боловсруулсан энэ зарчимуудыг мөрдөх болсон нь Манай хяналт шалгалтын ажилыг тэвшилтэд хүргэсэн юм. Монгол банкны хяналт шалгалтын газар банкуудын үйл ажиллагаанд эдгээр зарчимуудыг удирдлага болгон хяналт шалгалт хийнэ. Монгол банк Мөнгөний бодлого, гүйлгээг зохицуулах удирдагч байгууллага учраас хянан шалгах ажиллагааг тусгай эрх үүрэг бүхий улсын байцаагчид гүйцэтгэнэ. Монгол банкны улсын ерөнхий, ахлах, улсын байцаагчидтай байна. Монгол банкны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчид, газрын захирлууд, ерөнхий эдийн засагчид, орон нутгийн салбаруудын болон төлөөлөгчийн газрын төлөөлөгчид улсын байцаагчийн эрхтэй бөгөөд тухайн албан тушаал ажиллах хугацаанд хадгалагдана. Хяналт шалгалтыг хэрэгжүүлэгч ажилтанд 2 жилийн хугацаатай эрх олгогдоно. Улсын байцаагчид тавигдах шаардлагыг хангасан нөхцөлд хугацаа 2 жилээр сунгагдана. Хоёр жил тутам улсын байцаагчийн эрх олгох шалгалтанд орно гэсэн үг. Харин 15 –аас дээш жил ёс суртахууны болон ажилын хариуцлага ноцтой дутагдал гаргаагүй ажилтан 3 –н жил тутам эрхээ 3 –н жилийн хугацаатай сунгуулж болно. Улсын байцаагчид доорхи шаардлага тавигдана.

1. Төрийн албан хаагчийн болон банкны ажилтаны ёс зүйн хэм хэмжээг баримталдаг

2. Эдийн засагч, санхүүч, нягтлан бодогч, программ хангамжийн, хууль ч зэрэг хяналт шалгалт хийхэд шаардагдах мэргэжилтэй, баклавраас доошгүй зэрэгтэй, мэргэжлээрээ банк, санхүүгийн системд хоёроос доошгүй жил ажиллаж ажилын зохих дадлага эзэмшсэн байх

3. Мэргэжил, ур чадвар төвшин тогтоох комиссын улсын байцаагчийн эрх олгох шалгалтанд тэнцсэн байх. Монгол банкны мэргэжил ур чадюарын төвшин тогтоох комисс монгол банкны ерөнхийлөгийн тушаалаар томилогдон ажиллаж жилд нэг удаа шалгалтыг зохион байгуулна.

4. Банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн өргүй байх

Улсын ерөнхий байцаагч нь Монгол банкны ерөнхийлөгч байна. Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгч нь Улсын ахлах байцаагчийн эрх эдлэж үүрэг хүлээнэ. Монгол банкны улсын байцаагчийн эрх зүйн байдлын тухай тонгол банкны ерөнхийлөгийн тушаалаар батлагдсан журмыг мөрдөнө. (2002.71) төв банкны хяналт шалгалтыг гүйцэтгэх аргаас нь хамааруулан

v Зайнаас тавих

v Газар дээрхи хяналт шалгалт гэж ангилна.

Мэдээ мэдээлэл дээр үндэслэн ажиглалт, судалгаа хийж үйл ажиллагаа, эрсдэлийн төвшинд үнэлэлт дүгнэлт өгөх замаар хийгдэх шаарлагыг зайнаас тавих хяналт гэнэ. Банкуудын сар улирал жилээр гаргаж илэрүүлдэг тэдээлэлийг хяналт шалгалтын газрын үйл ажиллагааны хэлтэс хүлээн авч зайнаас шалгалт хийнэ. Газар дээрхи бодит байдал, анхан шатны мэдээлэл, бүртгэл дээр үндэслэн хийх шалгалтыг хамрах хүрээгээр нь:

v Хэсэгчилсэн шалгалт

v Иж бүрэн шалгалт гэж ангилна.

Банк, түүний нэгж байгуулах болон банкийг өөрчлөн байгуулах зөвшөөрөл олгох, гадаад төлбөр тооцоо эрхлэх болон бусад тусгай зөвшөөрөл шаарддаг үйлчилгээний эрх олгох, мэдээлэлийн мөрөөр шалгах үед газар дээр хэрэгчилсэн шалгалт хийнэ. Банкны үйл ажиллагаа санхүүгийн байдалд жилд 1-ээс доошгүй удаа иж бүрэн шалгалт хийж үнэлэлт дүгнэлт гаргана. Мөн хувьчлал, тендерт оролцогчийг шалгаруулахад дүгнэлт гаргах шаардлага тавигдвал Монгол банкны иж бүрэн шалгалт хийж болно. Монгол банкны иж бүрэн шалгалтыг хугацаагаар нь урьдчилсан, гүйцэтгэлийн гэж ангилж болно. Аливаа ажилбарыг явуулж эхлэхийн өмнө хийгдэх шалгалтыг урьдчилсан гэнэ. (Тухайлбал аливаа зөвшөөрөл олгохоос өмнө) Үйл ажиллагаа, ажилбарын үр дүнг тайлан мэдээ, болон газар дээрхи мэдээлэл, биет байдлаар шалгаж дүгнэж гаргах ажилбарыг гүйцэтгэлийн шалгалт гэнэ. Төв банкнаас хийх шалгалт нь зохистой өндөр өгөөжтэй байвал зохино зохистой байна гэдэг нь:

v Банк, хянан шалгагч хоёрын идэвхитэй хамтын ажиллагаа байхаар зохион байгуулагдах

v Шалгаж байгаа банкны үйл ажиллагааны цар хүрээ, үйлчилгээний төрөл, чиглэл дээр үндэслэн уян хатан байх

v Шалгагдаж буй банкны үйл ажиллагаа санхүүгийн байдал эрсдэлийн төвшинд нөлөөлөх хүчин зүйлийн бодитой мэдэрч авах арга хэмжээ нь түүнтэй уялдсан уян хатан байх зэрэг шаардлагаар илэрнэ.

Өгөөжтэй гэдэг нь дээрхи зохистой байдлыг хангасан үндсэн дээр банкны системийн тогтвортой байдлыг хангах, тухайн банкны эрсдэлийн төвшинг бууруулахад тогтвортой үр дүн өгсөн байх явдал юм. Төв банкны хяналт шалгалт банкны ажил хэрэгт аль бодохоор дарамт үзүүлэхгүйгээр хүндрэл эрсдэл учруулж байгаа, цаашид учруулж болох асуудлыг эрт илэрүүлж түүнээс зайлсхийх, даван туулах арга замыг тодорхойлж өгөхөд чиглэгдвэл зохино. Хяналт шалгалт нь:

v Банкны үйл ажиллагаанд холбогдох эрх зүйн актуудын хүрээнд явагдаж байгаа эсэх

v Банкуудад тогтоож өгсөн шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа эсэх

v Банкуудад өөрийн эрсдэлийг удирдах системийг боловсруулан үйл ажиллагаандаа мөрдөж байгаа эсэхийг шалгаж баталгаажуулахад чиглэгдэнэ.

Эрх зүйн актуудын хувьд банкны тухай хууль Мөнгөн хадгаламж төлбөр тооцоо, Банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль болон Монгол банкнаас мөрдүүлэхээр гаргасан журам, заавар, тушаалын хүрээнд өөрийн эрх зүйн актуудыг боловсруулан мөрдөж байгаа эсэхийг хянаж дүгнэлт, үнэлгээ өгнө.

Шалгуур үзүүлэлтийн хувьд нормативт үзүүлэлтүүдтэй бодит мэдээлэлийг харьцуулж хяналтын төвшинг тодорхойлж, нөлөөлсөн хүчин зүйлд нь судалгаа хийнэ.

Эрсдэлийг удирдах зохистой системийн хувьд:

v Дотоод хяналт шалгалтын үр дүнд үнэлэлт өгөх

v Удирдлагын мэдээлэлийн системийг боловсруулсан байдал түүний хэрэгжилтийг дүгнэх асуудал багтана. Банкны дотоод аүдит эрсдэлд үндэслэсэн хяналт шалгалтыг үр өгөөжтэй явуулж удирдлага түүнтэй онцгой анхааралтай хандаж цаг тухай бүр мөрөөр нь арга хэмжээ авдаг байвал эрсдэлийн удирдлага зохистой байна гэж үзнэ. Эрсдэл үндэслэн хяналт шалгалтын нийт банкуудад хийх бөгөөд нийт банкны системд эзлэх байр суурийг харгалзан банкуудыг нэг хоёр дугаар бүлгийн банк гэж зэрэглэнэ. Системийн нийт тэнцэлд 10 –аас дээш хувь эзэлдэг банкуудыг нэгдүгээр бүлгийн бусад банкуудыг хоёрдугаар бүлшийн банкууд гэнэ. Нэгдүгээр бүлгийн банкуудад хяналт шалгалт хийж эрсдэлийн төвшинг тодорхойлоход тухайн банкнаас гадна системд хэрхэн хөлөөлөхийг авч үзэх шаардлагатай. Нөгөө талаас зэрэгцүүлэлт хийж дүгнэлт гаргахад цар хүрээгээр нь авч үзэх хэрэгтэй болно. Хоёрдугаар бүлгийн банкуудыг санхүү хөрвөх чадварын эрсдэлийн төвшингөөр нь А,Б зэрэглэлийн гэж ангилна. GAMELS үнэлгээний системээр маш сайн гэсэн үнэлгээтэй, шалтгаанаас хойш хувь нийлүүлэгч, удирдлага нь тогтвортой, үйл ажиллагаанд нь эрсдэлийн төвшинд нөлөөлөхүйц сөрөг өөрчлөлт гараагүй үүсч болзошгүй эрсдэл, тулгамдсан асуудлыг тухай бүр илэрүүлэн шуурхай арга хэмжээ авах чадвартай менежментийн баг бүхий банкийг А зэрэглэл хамруулна. Хоёрдугаар бүлгийн бусад банкуудыг Б зэрэглэлд багтаана. Банкуудыг хэмжээ болон үйл ажиллагааны үр дүнгээр зэрэглэх нь харьцуулалтыг зөх хийж бодит үнэлэлт дүгнэлт гаргах, шалгалт явуулах хөтөлбөр, тактикийг боловсруулахад чухал ач холбогдолтой юм.

start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

null
Гэрлээ (зочин)

Bayrlaa bagshaa

Алдармаа (зочин)

Bayrlalaa bagshaa

цацаа (зочин)

баярлалаа багшаа

jawzmaa (зочин)

баярлалаа багшаа

jawzmaa (зочин)

векселээр хийх тооцоог оруулж өгөөч багшаа

batjargal (зочин)

олон улсын төв банкны удирдлага бүтцийн талаар оруулж өгөөч багшаа

Доржоо (зочин)

Hi bagshaa ariljaani bankudin ontslog shinj8 ylgaag oruulj ogch boloh uu

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)